Улсын их хурал
Анхны ардчилсан чөлөөт сонгууль явуулсны 25 жилийн ойг тэмдэглэнэ
2015-06-30 06:14
Монгол Улсад ардчилсан хувьсгал ялж, анхны чөлөөт, ардчилсан сонгууль болсны 25 жилийн ой энэ онд тохиож байна. Нийслэлийн Засаг дарга анхны ардчилсан чөлөөт сонгууль явагдсан түүхэн үйл явдлын 25 жилийн ойн баярыг 2015 оны 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд нийслэлд зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа.
Ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажлын болон тэмдэглэн өнгөрүүлэх нэгдсэн төлөвлөгөө гаргаж, холбогдох төсвийг батлуулан ажиллахыг ажлын хэсэгт, Түүхэн үйл явдлын 25 жилийн ойн баярын арга хэмжээг харьяалах нутаг дэвсгэртээ иргэд олон нийтийг хамарсан үр өгөөжтэй, шинэлэг хэлбэрээр зохион байгуулж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгожээ.