Улсын их хурал

Ж.Батзандан "Шинэ хороо" хөдөлгөөн байгуулжээ

М.Энхмаа
2015-06-30 06:21

УИХ-ын гишүүн Ж.Батзандан хороондоо сайхан амьдрах уриатай  “Шинэ хороо” хөдөлгөөнийг санаачлан байгуулж иргэдийн бүлгүүдтэй хамтран хорооны тохижилтын ажлыг хийж эхэлсэн байна.
Шинэ хороо хөдөлгөөн  БЗД-ийн  19-р хорооны 1 дүгээр хотхоны иргэдийн бүлэгтэй  хамтарч  байрны гадна талбай, явган хүний замыг засч тохижуулан, мод тарьж зүлэгжүүлэх ажлыг эхлүүлжээ. Мөн БЗД-ийн 20 дугаар хорооны иргэдийн бүлгүүдтэй хамтран  Гачууртаас Шар хоолойн амны чиглэлд сайжруулсан шороон замыг тавьж байгаа аж.