Трэнд видео: Оксфордын Их Сургуульд суралцахаар болсон Монгол эмэгтэйд сюрприз барив
Дэлхийн Эдийн Засгийн Форум Олон Улсын Байгууллагын Глобал Шейперс нийгэмлэг нь орон орны 20-29 насны, салбар бүрийн төлөөлөл болон шигшигдсэн, улс орныхоо болон олон улсын хөгжил цэцэглэлтийн бодлого боловсруулах болон түүний хэрэгжилтэнд залуу үеийг төлөөлөн хувь нэмэрээ оруулан гэрэлт ирээдүйг цогцлоох эрмэлзлэл бүхий өөрийн ажиллаж буй салбартаа манлайлагч залуусын бүрдэл юм байна. Тэгвэл энэхүү нийгэмлэг энэ жилээс эхлэн Оксфордын Иx Сургуультай хамтарч, Бизнесийн Удирдлагын Магистрээр суралцах Глобал Шэйпэрсийн гишүүн залуучуудыг шалгаруулж сургалтын бүрэн тэтгэлэг олгож байгаа ажээ. Энэ тэтгэлэгт нь Улаанбаатар Шэйпэрс нийгэмлэгийн гишүүн Ж. Тана, АНУ-ын Нью Йорк Шэйпэрс нийгэмлэгийн гишүүн Ф. Фрэнк нар шалгарч тэдэнд тус нийгэмлэгийн зүгээс онлайнаар баяр хүргэж сюрприз барьжээ.