Бусад

Инфографик: Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо улс орнуудад ямар байдаг вэ?

О.Намуун
2015-06-30 08:21

Улс төрд эзлэх эмэгтэйчүүдийн байр суурь, тэдний оролцоо жил ирэх тусам өсөн, нэмэгдэж байна. Хамгийн анх 1788 онд АНУ-д эмэгтэй хүн сонгуульд оролцох эрхтэй болж байсан. Харин 1893 онд Шинэ Зеландад эмэгтэй хүн санал авах эрхтэй болсон бол 1907 онд Финланд улсад анх удаа эмэгтэй хүн сонгогдож байсан удаатай. Үүнээс хойш дэлхийн улсууд улс төр дэх эмэгтэйчүүдийн эрхийн асуудлыг авч үзэх болжээ. Өдгөө Саудын Араб болон Арабын Нэгдсэн Эмират Улсаас бусад бүх улс эмэгтэйчүүдийг улс төрд оролцохыг хүлээн зөвшөөрдөг болсон байна. 

Доор үзүүлсэн зурагт Монгол улсын эмэгтэйчүүдийн эрх улс төрд хэр хэмжээнд байдгийг харуулжээ. Зурган дээр дарж интерактив газрын зураг руу орсноор дэлхийн бүх улсын мэдээллийг доорх жишгээр авах боломжтой юм. Мөн оны дарааллаар улс орнуудыг харьцуулан хараарай.

Зурган дээр дарж интерактив газрын зургийг үзнэ үү!