Дэлхийд
Уушгины үрэвслийг эрт илрүүлэх шинэ аппликейшн зохион бүтээжээ
2015-06-30 23:48
"Big Ideas Contest" тэмцээнд дэлхийн олон улсын их сургуулиуд шилдэг багуудаа оролцуулжээ. Тэгвэл уг тэмцээнд анх удаа Африкийн баг түрүүлсэн бөгөөд тус баг нь уушгины үрэвслийг эрт үед нь илрүүлэх гар утасны шинэ аппликейшн зохион бүтээсэн аж.
Тус аппликейшн нь өвчтөнд дижитал хэлбэрийн аудио бичлэг хийх замаар уушгины хатгалгааг эрт үед нь илрүүлэх болон нарийн оношлогоо хийх ч чадвартай юм.
Аливаа өвчнийг эрт илрүүлсэн тохиолдолд эмчилгээ амжилттай болж ихэнх өвчнөөс аврагдах боломжтой байдаг. Тиймээс уг санаа шүүгчдэд өндөр сэтгэгдэл төрүүлжээ.