MY CLUB-аас "модны хөвөн" буюу улиасны унгирлаар зайрмаг солих уриалга гаргажээ
Зургаадугаар сарын дундуур модны хөвөн буюу улиасны унгирал хотоор нэг тарснаас зарим хүмүүс харшил хөдөллөө хэмээн ихээхэн төвөгшөөгөөд байгаа билээ. Тэгвэл “My club” мод тарьдаг залуусын клубын тэргүүн, ШУТИС-ийн профессор Д.Сэрдарам "Та бүхэн хөвөнгөөс залхаж байна уу? гялгар ууттай модны хөвөнгөөр ЗАЙРМАГ солино. Хамгийн амархан модтой болмоор байна уу? Энэ хөвөнг түүгээд зүгээр л газар булчих. Хөдөө энэ үрнүүдийг тарий. Эсвэл хашаандаа газар булцгаая. Дараа жил модтой болно. Энэ луульнаас хамаагүй бага харшил өгдөг. Ер нь бараг харшил өгддөггүй гэхүү дээ. 27-ны усалгаанд явахдаа бүгдээрээ гялгар уутанд хөвөн цуглуулаад ирээрэй. Бид түүнийг хээр аваачиж тарина. Гялгар ууттай "модны хөвөн"-гийн хэмжээгээр та нарт ЗАЙРМАГ АВЧ ӨГНӨ. "модны хөвөн" буюу улиасны унгирал нь газар булчихвал мод ургадаг
хэмээн өөрийн Фэйсбүүктээ бичжээ