Дэлхийд

Шварцманы тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ

Bolor Rose
2015-07-01 01:37

 

Шинэ үеийн дэлхийн манлайлагчдыг бэлтгэх зорилготой, 350 сая долларын сантай Шварцманы тэтгэлэг нь олон улсын хандивлагчдаас БНХАУ-д хэрэгжүүлж буй хамгийн том хандивын хөтөлбөр ажээ.  Шварцманы хөтөлбөр нь жил бүр 200 оюутанд бүрэн тэтгэлэг олгож, БНХАУ-ын Циньхуа их сургуульд нэг жил магистраар сургадаг. Тэтгэлгийг өргөдөл гаргагчдын сурлагын амжилт, хичээлээс гадуурх олон нийтийн болон сайн дурын ажил, манлайллын ур чадварыг түлхүү харгалзаж олгодог байна. 

Шварцманы тэтгэлэгт хамрагдсан оюутнууд нийтийн удирдлага, эдийн засаг-бизнес, олон улсын харилцаа гэсэн мэргэжлийн аль нэгийг сонгон суралцах бөгөөд бүх хичээл Харвард, Иель, Оксфорд, Дьюк тэргүүтэй дэлхийн нэр хүндтэй их сургуулийн багш нарын боловсруулсан сургалтын хөтөлбөрийн дагуу явагддаг аж.

Шварцманы тэтгэлэгт нь

  • Сургалтын төлбөр
  • Байр, хоолны зардал
  • Бээжин рүү ирж буцах аяллын зардал
  • БНХАУ-тай танилцах аяллын зардал
  • “Lenovo” брэндийн зөөврийн компьютер, гар утас
  • Эрүүл мэндийн даатгал
  • Сар бүр олгох тэтгэмжээс бүрддэг.

Өргөдөл гаргагчдад тавигдах үндсэн шаардлага:

  • Магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуульд бакалаврын зэргээр суралцаж төгссөн байх / 2016 оны долдугаар сараас өмнө сургуулиа төгсөх бакалаврын зэргээр суралцаж буй оюутнууд хамрагдах боломжтой /
  • Англи хэлний өндөр түвшний мэдлэгтэй, IBT TOEFL-ийн 100, PBT TOEFL-ийн 600, IELTS-ийн 7 болон түүнээс дээш оноотой байх. /Циньхуа их сургуулийн бүх хичээл англи хэл дээр явагдана./

 Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа: 2015 оны 10 дугаар сарын 01

Хөтөлбөрт өргөдөл гаргах болон дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.


  1. 202.179.17.* Зочин 2015-07-01 13:01
    asdasdasd