Зөрчлийн хуулийг хэзээнээс хэрэгжүүлэх нь зүйтэй вэ ?
Өнөөдөр хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар
- Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай
- Галын аюулгүй байдлын тухай
- Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай
- Эрүүгийн хууль
- Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг 2016.09.01-ээс эхлэн дагаж мөрдөх нь зүйтэй гэсэн саналыг гишүүдийн олонхи дэмжиж УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр болжээ.
Хууль зүйн байнгын хорооны хуралдаан Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн байна.
Хэлэлцүүлгийн үеэр Х.Тэмүүжин гишүүн Зөрчлийн хууль батлагдсанаар асуудал бүрэн шийдэгдэхгүй, энэ нь зөвхөн эхлэл бөгөөд цаашдаа зохистой байдал, хариуцлагын тогтолцооны үр ашигтай байдлыг бий болгох ёстой гэжээ.
Мөн энэ хуулийг хэзээнээс хэрэгжүүлэх нь зүйтэй талаар хэлэлцсэн байна.
Хууль зүйн яамны хувьд Зөрчлийн хуулийг 2015 оны 10-аар сарын 1-нээс хэрэгжих боломжтой гэж үзсэн бол Улсын Дээд Шүүх 2016 оны 7-аар сарын 1-н гэж үзсэн аж. Харин гишүүд хэрэгжих хугацааг 2015 оны 11-р сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн үзжээ.
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж дуусган, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болсон байна.