Бусад

Өнгөрсөн долоо хоногийн трэнд ном: Ш.Сандбергийн “Өөдөө тэмүүл”

Bolor Rose news.trends.mn
2015-07-01 14:11

Өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 22-28-нд “Интерном” номын дэлгүүрийн шилдэг борлуулалтай, хамгийн эрэлттэй трэнд номоор Ш.Сандбергийн “Өөдөө тэмүүл” ном шалгарчээ. Энэхүү номонд эмэгтэйчүүдийн удирдах албан тушаалд хүрэх зам яагаад мухардсан талаар гүнзгий судлан бичиж, өөрийгөө бүрэн дайчлах замаар энэ байдлаас хэрхэн гарч болохыг үзүүлээд, эмэгтэйчүүдийг хүсэл тэмүүлэлтэй, манлайлах амбицтай байхад уриалан дууджээ. Мөн эмэгтэй хүний амьдралыг тойрсон олон асуудлын талаар, тэр дундаа эмэгтэйчүүдийн талаарх хэвшмэл ойлголт, уламжлалт хандлагын талаар өгүүлэхдээ өөрийн туулсан замнал, алдаа оноог төрөл бүрийн судалгаа, тоо баримтуудтай хослуулан тун сонирхол татам байдлаар бичсэн байна. Энэ номоос карьераа хэрхэн амжилттай удирдах, ар гэрээ ажил карьертайгаа хэрхэн хослуулж явах талаар олон гайхалтай зөвлөгөөг авч болох аж. 

Шэйрил Сандбергийн “Өөдөө тэмүүл”  ном нь 2013 онд АНУ-д хэвлэгдсэн даруйдаа ихээхэн шуугиан тарьж, Нью-Йорк Таймсын Бестселлер жагсаалтыг 12 долоо хоног тэргүүлж, улмаар “Оны бизнесийн шилдэг ном”-оор нэрлэгдэн, одоогийн байдлаар 30 гаруй орны хэлээр хэвлэгдээд байгаа ажээ. 


  1. 202.179.17.* Зочин 2015-07-01 14:18
    Өөдөө тэмүүл goy nom shuu