Хууль

Өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байгаа Эрүүл мэндийн даатгалын шинэчилсэн хуулиар юу өөрчлөгдөх вэ ?

М.Энхмаа
2015-07-01 05:20

Өнөөдрөөс УИХ-аар хэлэлцэгдэн батлагдсан Эрүүл мэндийн даатгалын тухай шинэчилсэн хууль хэрэгжиж эхэлнэ. Энэ хуульд тугагдсан зохицуулалтуудаас тоймлон хүргэж байна.

1. Даатгуулагчийн эрхийг шинээр тусгасан.

Үүнд :

Дараах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг энэ хуулийн дагуу тогтоосон хэмжээгээр эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлэх эрхтэй.

- Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний зардлын 85-90 хувь

- Амбулаторийн үзлэг, хяналтад 15000 төгрөг

- Амбулторийн ошилгоо, шинжилгээ, эмчилгээнд 55000 төгрөг

- Өдрийн эмчилгээ, үйлчилгээ 135000 төгрөг

- Хорт хавдрын болон бусад өвчний хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ

- Уламжлалт эмчилгээнд 117000 төгрөг

- Сэргээн засах болон сувиллын тусламж, үйлчилгээ төлбөрт 110000 төгрөг

- Өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээ, шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл

- Өрх, сум, баг, аймаг, дүүргийн амбулаторийн төрөлжсөн мэргэжлийн эмчийн бичсэн жороор олгох 132 нэр төрлийн 339 эмийн үнийн хөнгөлөлтөд эмийн төрлөөс шалтгаалан 5-94 хувийн буюу 120-18000 төгрөг

- Зарим төрлийн хиймэл цорго, сэргээн засах зориулалтаар хийгдэх протез, ортопедийн хэрэгсэл

- Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх зарим сэргээн засах үйлчилгээ, гэрээр үзүүлэх тусламж, үйлчилгээ

- Хорт хавдрын химийн болон туяаны өдрийн эмчилгээ

- Жирэмсний 37 долоо хоногоос өмнөх ба төрсний дараах үеийн хавсарсан эмгэгийн эмчилгээ

Даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр нь тухайн жилийн дээд хязгаараас буюу 1.800.000 хэтэрсэн тохиолдолд гэр бүлийн өөр нэг даатгуулагч гишүүний зөвшөөрснөөр, түүний зардлаас жилд нэг удаа шилжүүлэн тооцуулах

Эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудаас сонгож үйлчлүүлэх, эрүүл мэндийн даатгалын талаар мэдээлэл авах

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд өөрөө шууд төлсөн төлбөрийн баримтыг тухай байгууллагаас гаргуулах

Эрүүл мэндийн даатгалтай холбоотой асуудлаар эрх бүхий хуулийн этгээдэд гомдол гаргах, шийдвэрлүүлэх

Төлсөн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн бүртгэл, авсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний мэдээлэлд цахим байдлаар хяналт тавих.  Эндээс мэдээллээ харах боломжтой.

Илүү төлсөн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг эргүүлэн авах, эсхүл дараа төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлд тооцуулах

2. Хүн амыг эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх байдлаас нь хамааруулан ангилсан.