Бусад

"Хайрын захидал" уралдаанд хорих ангийн хүмүүжигчид шалгарчээ

Bolor Rose
2015-07-02 00:06

"Хайрын захидал" уралдаанд хорих ангийн хүмүүжигчид шалгарчээ. Тодруулбал, Монголын Залуучуудын Холбоо, Гэр бүлийн радио FM 104,5 радиотой хамтран зохион байгуулсан "Хайрын захидал"ын уралдаанд ШШГЕГ-ын харьяа Дархан-Уул аймаг дахь хорих 435 дугаар ангийн хүмүүжигч С.Очиртөмөр “Сайхан бичигтэн” номинацад, Ш.Гансүх “Аавдаа бичсэн захидал” номинацад, У.Ганзориг “Хайртдаа бичсэн захидал” номинацад тус тус шалгарсан байна. Шагналыг Монголын Залуучуудын Холбооны Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөл, FM 104.5 радиогоос тус хорих ангид нь очиж гардуулан өгч баяр хүргэсэн байна.