Куба улс эхээс хүүхдэд дамжих бэлгийн замын өвчний халдварыг зогсоожээ
Куба улс эхээс хүүхдэд дамжих ДОХ, ХДХВ болон тэмбүүний халдварыг зогсоож чаджээ. Ийнхүү Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас баталгаажуулвал эрүүл мэндийн салбарт энэ төрлийн дэвшил хийсэн анхны улс болох юм.
Жилд 100,000 халдвартай эхээс ихдээ л 50 халдвартай хүүхэд төрсөн тохиолдолд тус байгууллагаас баталгаажуулалтын тэмдэг олгох юм. Гэвч 2013 онд ХДХВ-тэй 2 хүүхэд, тэмбүүтэй 5 хүүхэд төрснөөр Куба улс тус шаардлагыг нь биелүүлчхээд байгаа аж. Хараахан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас баталгаажуулалтын тэмдэг олгоогүй байгаа ч анхны улс болох магадлал өндөр байна.
Дэлхий даяар бэлгийн замын халдварт өвчтэй 16 сая эмэгтэй бий бөгөөд жил бүр тэдний 1,4 сая нь жирэмсэн болдог байна. Дэлхийн зарим улсуудад эхээс хүүхдэд дамжих бэлгийн замын өвчний халдварыг зогсоосон тохиолдлууд байдаг ч албан ёсоор баталгаажсан улс одоогоор байхгүй юм.