Дэлхийд

Амазон компани номын уншигдсан хуудас бүрд мөнгө төлнө

О.Намуун
2015-07-02 23:24

Өнгөрсөн Лхагва гарагт Амазон компани өөрийн номоо Amazon’s Kindle Owners Lending Library болон Kindle Unlimited номын санд оруулсан зохиолчдод уншигдсан хуудас бүрийнх нь тоогоор мөнгө төлөх болсноо мэдэгдлээ.

Ингэснээр зохиолчид уг хоёр үйлчилгээгээр дамжуулан өөрийн бүтээлээ борлуулж, бяцхан бизнес эрхлэх боломжтой болж байгаа юм. Тэд номыг нь татаж авсан тоонд бус уншигдсан хуудас бүрд нь дор хаяж 0.006 доллар төлөх ажээ.

Хэрэглэгчид өнгөрсөн 6-р сард л гэхэд 1.9 тэрбум хуудас уншсан тухай тус компаниас мэдээллээ. Тиймээс ирэх саруудад тус ажилд дор хаяж 11 сая доллар зарцуулах магадлалтай байгаа юм

.