Бусад

"Шөнийн музейд хөсөгтөн" ардын урлагийн тоглолт болно

О.Намуун
2015-07-02 23:39

Чойжин ламын сүм музейгээс санаачлан “Авъяаслаг Азичууд” (Asian’s got talent) тэмцээний “Дэд” байрын шагналт “Хөсөгтөн” хамтлагтай хамтран “Шөнийн музейд Хөсөгтөн” ардын урлагийн тоглолт, арга хэмжээг энэ сарын 09-ны өдөр зохион байгуулах гэж байна. 
Музейн үйлчилгээг сонирхолтой хэлбэрээр олон нийтэд хүргэх, музейг түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, олон талт соёлын арга хэмжээ зохион байгуулах бодит боломж байгааг дэлгэн харуулах зорилгоор 2011 оноос эхлэн жил бүр “Шөнийн музей” арга хэмжээг зохион байгуулсаар иржээ.

Энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирснээр Монголын түүх соёлын үнэт өв болох Чойжин ламын сүм музейн арвин баялаг сан хөмрөг, хосгүй үнэт бүтээлүүдийг үзэж мэлмий баясгахын зэрэгцээ музейн өвөрмөц тансаг орчинд тухлан “Хөсөгтөн” хамтлагийн ардын урлагийн тоглолтыг үзэж, сонирхох боломжтой юм. 

Тус арга хэмжээний хөтөлбөр:
20:00-21:00 Чойжин ламын сүм музей үзэх
21:00-21:30 Арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаа
21:30-23:00 “Хөсөгтөн” хамтлагийн ардын урлагийн тоглолт
23:00-00:00 Шөнийн музей үзэх