Бусад

Олон улсын эмэгтэйчүүдэд зориулсан тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

О.Намуун
2015-07-02 23:52

AAUW тэтгэлэгт хөтөлбөрт нь дэлхийн эмэгтэйчүүдэд ахисан түвшний мэдлэг эзэмшүүлэх зорилготой ажээ. Тус тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсанаар АНУ-ын институтэд магистр, доктор, профессорын зэрэг хамгаалах боломжтой юм. Тэтгэлэгт тухайн суралцагчийн амьдрах зардал, сургалтын зардал, хот хоорондын тээвэр үйлчилгээний зардал, хүүхэд асаргааны төлбөр зэрэг багтсан байдаг. Хөтөлбөрийн бүртгэл 12-р сарын 1-нд дуусах ажээ.

Суралцах чиглэл: 

  • Бизнес
  • Төрийн удирдлага
  • Урлаг
  • Шинжлэх ухаан

Тэтгэлгийн хэмжээ: 

  • Магистрын хөтөлбөр: 18,000 доллар
  • Докторын хөтөлбөр: 20,000 доллар
  • Профессорын хөтөлбөр: 30,000 доллар


Суралцагчийн чиг үүрэг:

  • Бакалаврын элсэлтэд хамрагдаж буй иргэд тухайн жилийнхээ 9 сарын 30-ний дотор бичиг баримтаа илгээсэн байх
  • Мастер болон Докторын элсэлтэд хамрагдаж буй иргэд тухайн жилийнхээ 12 сарын 1-ний дотор бичиг баримтаа илгээсэн байх
  • Тухайн өргөдөл гаргагч нь англи хэлний өндөр мэдлэгтэй байх шаардлагатай бөгөөд суралцаж байх хугацаандаа англи хэлний сургалтад хамрагдаж байсан сертификат болон дипломыг хавсаргасан байх.


Тавигдах шаардлага:

  • Бакалаврын дипломтой байх голч 3,0 буюу түүнээс дээш
  • Сурлагын өндөр амжилттай сурсан байх
  • Олон нийтийн ажил, нийгмийн сайн үйлсийн аянд идэвхтэй оролцсон байх
  • Хэлний өндөр мэдлэгтэй байх. Ielts 6.0 буюу түүнээс дээш Toefl 80-аас дээш түвшинд

Хөтөлбөрт хамрагдах болон дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу!