Энэ долоо хоногийн трэнд ном: "Хорын ерөндөг"
Бид долоо хоног бүрийн хамгийн эрэлттэй, хамгийн борлуулалт сайтай байсан трэнд номнуудын танилцуулгыг хүргэж байгаа билээ. Тэгвэл энэ долоо хоногийн трэнд номоор зохиогч Х.Бат-Ирээдүйн "Хорын ерөндөг" ном шалгарчээ. Энэхүү ном нь Амьдрал, Хорын ерөндөг, Ухаарал, Өөрчлөлт, Хавсралт гэсэн таван бүлэгтэй. Нэг бүлэгт олон үзэл бодлыг нэгтгэх боломжгүй тул тал бүрээс нь харж нэг цөм болгохоор бичжээ. Номын гол агуулга нь хувь хүний хөгжил, залуу хүний эерэг сэтгэлгээний тайлбар болсон залуучуудад зориулсан бүтээл юм. Мөн аливаа зүйлд амар хялбар хүрэх, сөрөг хандлага, сэтгэлгээний хомсдол зэрэгт ерөндөг болж зохиогч өөрийн үзэл санаа, бодсон ухаарсан зүйлсийг олон талаас эргэцүүлэн байж гаргасан агууламжтай бөгөөд нийгмийн олон сөрөг үйл явдлуудад зохиогч өөрийн оношийг тавьж хорын ерөндөг үйлдвэрлэн уншигчдад барьжээ.