Дэлхийд

Инфографик: Дэлхийн улсуудын амьжиргааны түвшин

О.Намуун news.trends.mn
2015-07-03 16:56

Дэлхийн улсуудын талаарх хамгийн том мэдээллийн сан бол Numbeo юм. Тэд дэлхийн амьжиргааны өртөг, амьдралын нөхцөл байдал, орон сууцны үзүүлэлт, эрүүл мэнд, замын хөдөлгөөн, гэмт хэрэг, бохирдол зэрэг олон төрлөөр цаг тухайд нь мэдээлэл хүргэж байдаг.

Тэгвэл тус байгууллагаас 2015 оны дунд үеийн дэлхийн амьжиргааны өртгийн индексийн судалгааг танилцуулжээ. Уг судалгаагаар дэлхийн бүх улс орнуудын өргөн хэрэглээний барааны дундаж үнэ, зээлийн төлөлт зэрэг хэд хэдэн үзүүлэлтийг нэгтгэн гаргасан байна.

Манай улсын амьжиргааны өртөг 57.02 буюу дундаж хэмжээнд байна. Бусад үзүүлэлт болон хүмүүсийн зардлаа хэрхэн хуваарилдаг болохыг доорх инфографикаас хараарай. Мөн тайланг бүтнээр болон бусад орны үзүүлэлтийг харахыг хүсвэл энд дарна уу!