Бусад

ЮНЕСКО “Бурхан халдун” уулыг Дэлхийн өвд бүртгэлээ

О.Намуун
2015-07-05 23:05

ХБНГУ-ын Бонн хотноо болсон ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 39 дүгээр чуулганы үеэр манай улсаас нэр дэвшүүлсэн “Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” номинацийг гишүүн орнууд хэлэлцэж улмаар Дэлхийн өвд бүртгэх шийдвэрийг санал нэгтэйгээр батлан гаргалаа.

ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 39 дүгээр чуулган манай улсаас нэр дэвшүүлсэн “Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг”-ийг хэлэлцэхтэй холбогдуулан чуулганаас Хорооны 21 гишүүн орнуудад урьдчилан тараасан шийдвэрийн төслөөр уг номинацийг эргүүлэн буцаахаар тусгагдсан байсан. Харин ГХЯ, ОТХАГ, Монгол Улсаас ЮНЕСКО-гийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар болон чуулганд оролцсон Засгийн газрын төлөөлөгчдийн идэвхтэй оролцоо, хүчин чармайлтын үр дүнд шийдвэрийн төслийг өөрчлөн улмаар бүртгэх нь зүйтэй гэсэн нааштай шийдвэрийг гаргуулж чаджээ.