Грек зээлдүүлэгчдэд "үгүй" гэсэн хариулт өглөө
Зээлдүүлэгчдийн тавьсан тусламжийн саналын талаар Грек улс өчигдөр олон нийтийн санал асуулга явууллаа. Тоологдсон саналын 90%, Грекийн иргэдийн 65% орчим нь “үгүй” гэсэн хариулт өгчээ.
Тус санал асуулгын үр дүнд Грек, зээлдүүлэгчдийн хооронд хүчтэй сөргөлдөөнийг эхлүүлэх магадлалтай байгаа төдийгүй Евро одоо ч уналттай хэвээр байна. Түүнчлэн санал асуулгын үр дүнд "Шинэ ардчилал" намын тэргүүн Антонис Самарас албан тушаалаасаа огцорсон байна. Учир нь тэрээр санал асуулгын дүнд “тийм” гэсэн хариулт авахаар ажиллаж байсан ажээ.
Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрас ЕХ-той дараагийн хэлэлцээрийг зохион байгуулах тухай улс төрчидтэй уулзалт хийхээр төлөвлөж байна. ЕХ болон Грекийн уулзалт Мягмар гарагт болох бөгөөд ЕХ-ноос Грекийг хүлээн зөвшөөрөхүйц саналтай ирнэ гэдэгт итгэлтэй байгаа ажээ.