Дэлхийд

Залуу судлаачдад: АНУ-д судалгаа хийх тэтгэлэгт хөтөлбөр зарлажээ

Bolor Rose
2015-07-06 00:20

“CIPE”, “Atlas Corps” байгууллагуудын хамтын санаачилгаар хэрэгжиж буй Бодлогын судалгааны “LINKS” (Leaders, Innovators, and Knowledge Sharing) хөтөлбөрийн талаархи мэдээллийг SAYAN.mn танилцуулжээ. 

Залуу судлаачдын дунд АНУ-д судалгаа хийх тэтгэлэгт хөтөлбөрийг зарласан байна.  Энэхүү хөтөлбөр нь хөгжиж буй орнуудын авьяаслаг залуу судлаачдад бүрэн тэтгэлэг олгож, 6 сарын хугацаанд АНУ-ын тэргүүлэх судалгааны байгууллагуудаас туршлага судлах боломж олгодог бөгөөд ашгийн бус салбарын олон улсын манлайлагчидтай уулзах боломжийг олгодог аж. Хөтөлбөрийн оролцогчид АНУ-ын Вашингтон хот дахь бодлогын судалгааны хүрээлэнгүүдэд 6 сарын турш (2016 оны 1-7 сард) судалгаа хийх юм байна.  Судлаачид ардчилал, эдийн засгийн шинэчлэлийн чиглэлээр судалгаа хийх бөгөөд нийтлэл бичих, блог хөтлөх, илтгэл тавих зэргээр олон нийтэд өөрсдийн судалгааны ажлын талаар мэдээлпэх ажээ. 

Тэтгэлэг: 

Зохион байгуулагч тал хөтөлбөрт сонгогдсон судлаачдын виз, эрүүл мэндийн даатгал, амьжиргааны мөнгө болон аяллын зардлыг хариуцна. АНУ-д амьдрахад хүрэлцэхүйц байр, хоол, нийтийн тээврийн зардлыг тооцож, амьжиргааны мөнгө олгоно.

Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа: 

Өргөдлийг 2015.08.15 хүртэл хүлээн авч шалгарсан оролцогчдыг 10 дугаар сард зарлана.

Өргөдөл гаргагчдад тавигдах шаардлага:

  • Ардчилал, эдийн засгийн шинэчлэлийн судалгаа хийсэн туршлагатай
  • Эдийн засаг, төрийн бодлого, санхүү болон бусад холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй
  • 2 болон түүнээс жилийн ажлын туршлагатай
  • Англи хэлний өндөр мэдлэгтэй
  • 35 болон түүнээс доош насны
  • Бодлогын судалгааны хүрээлэн болон түүнтэй ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагад ажилладаг байх

 Хөтөлбөрт оролцох болон дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.