Бусад

Наадмын тасалбар өнөөдрөөс худалдаанд гарна

Bolor Rose
2015-07-06 01:29

Төв цэнгэлдэх хүрээлэнд Үндэсний их баяр наадмын ёслолын ажиллагаа, бөхийн барилдаан үзэх тасалбарыг өнөөдрөөс СТӨ-д  худалдаалж эхэлнэ. Наадмын тасалбар авах гэсэн иргэд жил бүр хонон өнжин дугаарлаж, багагүй чирэгдэл учруулдаг асуудлыг шийдвэрлэхийн тулд нэг хүнд дөрвөөс дээш тасалбар худалдаалахгүй байх шийдвэр гаргасан.  Наадмын тасалбар үнийн хувьд саравчтай хэсгийнх нь 24 мянган төгрөг, наран талынх нь 16 мянган төгрөгийн өртөгтэй байх ажээ.