Бусад

Глинкийн нэрэмжит олон улсын уралдааны хүндэтгэлийн тоглолт болно

О.Намуун
2015-07-06 02:46

Тавь гаруй жилийн түүхтэй М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуучдын уралдаанаас дэлхийд үнэлэгдэх цөөнгүй дуучин төрсөн байдаг. Энэхүү олон улсын уралдааныг Монгол улсад сурталчлан таниулах, сонгодог урлагийн салбарын хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор "ГАЛА КОНЦЕРТ ЛАУРЕАТОВ конкурсаимени М.И.Глинки "хүндэтгэлийн тоглолтыг энэ сарын 8-ны өдөр УДБЭТ-ын тайзнаа зохион байгуулах гэж байна.

Гала тоглолтоор дамжуулан тус уралдаанд Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцсон үе үеийн шагналтнуудаа алдаршуулах, Монголын дуурийн дуулаачдын залуу үеийг дэмжихийн сацуу уралдааныг ойрын ирээдүйд Монгол улсад хийхээр төлөвлөжээ. 

Энэ тоглолт нь соёл урлагийг дэмжих төрийн бодлогод бодитоор нөлөөлөх, М.И.Глинкийн нэрэмжит болон бусад олон улсын уралдааныг төр засгаас спортын олимп, дэлхийн аваргын тэмцээний түвшинд үнэлэх хууль, эрх зүйн зохицуулалтыг бий болгох өндөр ач холбогдолтой юм.Түүнчлэн МУГЖ Э.Амартүвшин тус тоглолтод оролцож ая дуугаа өргөхөөр болжээ.

Тоглолтод:

Урилгаар М.И.Глинкийн нэрэмжит олон улсын уралдааны Зохион байгуулах хорооны Тэргүүн, Ерөнхий шүүгч, Ирина Архипова сангийн Ерөнхийлөгч, ЗСБНХУ-ын Ардын жүжигчин Владислав ПЬЯВКО
Удирдаач Красноярскийн Дуурь Бүжгийн Театрын Уран сайхны удирдагч, Ерөнхий удирдаач, ОХУ-ын Гавъяат жүжигчин, МУСТА Анатолий ЧЕПУРНОЙ
Ц.Намсрайжавын нэрэмжит Монгол Улсын Филармонийн Симфони найрал хөгжим

 

М.И.Глинкийн нэрэмжит олон улсын уралдааны шагналт уран бүтээлчид:

МУГЖ П.Ганбатагсан (баритон, XVIIуралдаан, III байр)
СТА А.Сайнбаяр (баритон, XXII уралдаан, III байр)
МУГЖ С.Мөнгөнцэцэг (сопрано, XXIII уралдаан, I байр)
СТА Ч.Энхтайван (баритон, XXIII уралдаан, II байр)
Ж.Бямбажав (бас, XXIII ба XXIV уралдаан, тусгайбайр)
МУГЖ Г.Ариунбаатар (баритон, XXIV уралдаан, I байр)
СТА Э.Анхбаяр (баритон, XXIV уралдаан, II байр)
СТА О.Хүрэлбаатар (бас, XXV уралдаан, II байр)
СТА Ч.Бадрал (баритон, XXV уралдаан, II байр)
СержМеценатСангийнурилгаароролцохуранбүтээлчид:
СТА Б.Гомбо-Очир (тенор)
СТА Б.Жавхлантөгс (баритон)
Б.Монголхүү (баритон)