Улсын их хурал

Шинэ сайдуудыг УИХ-ын гаднаас томилно

М.Энхмаа
2015-07-06 03:02

Өнөөдөр АН-ын бүлгийн хуралдаанаар гүйцэтгэх зөвлөлийн гаргасан шийдвэртэй холбоотой асуудлыг хэлэлцсэн байна.

Уг шийдвэрээр МАН-ыг засгийн газраас гаргаж, орны 6 сайдыг нөхөж томилох зэрэг асуудлыг цэгцлэхийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, АН-ын дарга З.Энхболд, бүлгийн дарга Б.Гарамгайбаатар нарт үүрэг болгожээ.

Мөн Засгийн газрын үйл ажиллагааг тогтвортой явуулахын тулд УИХ-д хамтарсан бусад нам эвсэлтэй зөвшилцөж, орны шинэ сайдуудыг УИХ-ын гаднаас томилох нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан аж.

АН-ын гүйцэтгэх зөвлөлийн эдгээр шийдвэрийг бүлгийн гишүүдийн олонх дэмжсэн байна.