Дэлхийд

Грек гарвал Евро бүсэд юу өөрчлөгдөх вэ?

О.Намуун
2015-07-06 07:39

Грек улс олон нийтийн санал асуулгаар зээлдүүлэгчдэд “үгүй” гэсэн хариулт өгсөн билээ. Ингэснээр тэдний хооронд хүчтэй сөргөлдөөн үүсэх нөхцөл байдал үүсээд байгаа юм. Түүнчлэн өнгөрсөн сарын 30-нд Грек улс  Олон улсын валютын санд 1.7 тэрбум ам.долларын зээлийн төлбөр өгөх ёстой байсан ч чадаагүй. Дараагийн төлбөр 7-р сарын 20-нд хүлээгдэж байна. Үүгээр Европын төв банк болон бусад байгууллагуудад 3.7 тэрбум долларын төлбөр өгөх ёстой.

Хэрвээ энэ өрийг ч төлж чадахгүйд хүрвэл Грек улс Евро бүсээс гарахад хүрэх билээ. Хэрвээ Грек гарчихвал Евро бүсэд ямар өөрчлөлт орох бол? Доорх инфографикаас салбар бүрээр нь хараарай!