Дэлхийд

Археологичид Хубилай хааны сүйрсэн хөлгийг олжээ

О.Намуун
2015-07-06 23:18

13-р зууны үед Японыг байлдан дагуулахаар довтлох үед сүйрсэн Монголын хөлөг онгоцыг далайгаас олж илрүүлсэн тухай Японы Асахи Шимбун сонинд мэдээлжээ.

Мацура хотын боловсролын эрдэмтэд болон Рюкю Их Сургуулийн судлаачид хэлэхдээ энэ хөлөг онгоц нь тэдний олсон хоёр дахь хөлөг онгоц бөгөөд хоёулаа Хубилай хааны довтолгооны үеэр сүйдсэн гэжээ. Тэдний мэдээлснээр ахиад гурван осолдсон хөлөг олдоод байгаа ч хараахан баталгаажуулж чадаагүй байгаа аж.

Дээрх онгоцнууд 1274, 1281 оны дайралтаар сүйдсэн бөгөөд Монголын анхны сүйрсэн хөлөг 2011 онд олдож байжээ. Сүйрлийн гол шалтгаан нь Японыг эзлэгдэхээс хамгаалсан Камиказе хар салхи гэнэ.

Сүүлд олдсон онгоц анхны олдсоноос 1,7 метрийн зайд, Такашима арлын өмнөд хэсгээс 200 метрийн зайд байсан аж. Түүнчлэн сүйрлээс үлдсэн хэсэг нь 12 метрийн урттай, 3 метрийн өргөнтэй байгаа учир судлаачид бүхлээрээ 7 метр өргөнтэй, 20 метр урттай онгоц байсан байх магадлалтай хэмээн таамаглажээ. 

 


  1. 202.21.109.* Зочин 2015-07-08 11:27
    ashguide. udahgui dugnelt ntr ni garah biz.
  2. 202.126.91.* Зочин 2015-07-07 14:56
    Сүйрлийн шалтгаанд тайлбар өгч болох боломж нээгдэж байгаа байх нь ээ.