Бусад

Олон улсын эстрадын дууны "My Voice" наадмын бүртгэл эхэллээ

О.Намуун
2015-07-07 00:03

Монгол улсын урлагийн гавъяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжавын уран бүтээлээс сонгон уралдах олон улсын эстрадын дуу, дуулаачдын “My Voice” гуравдугаар наадмын бүртгэл эхэлжээ. Наадамд оролцох хүсэлтэй хүмүүс өөрийн биеэр болон цахим хэлбэрээр бүртгүүлэх боломжтой юм.

Тус уралдаанд 16 наснаас дээш насны хүн бүр оролцох боломжтой. Түүнчлэн чөлөөт, жүжиг кино, эх орон гэсэн сэдвийн дор 4 үе шаттайгаар Улаанбаатар хот болон хөдөө орон нутаг, гадаад улс орнуудад зохион байгуулагдах ажээ