Залуу манлайлагчдад бизнесээ эхлүүлэхэд нь тусална

Atlas Network ашгийн бус байгууллагаас эрх чөлөөг дэмжих үйлсэд өөрсдийн хувь нэмрээ оруулах хүсэлтэй бодлогын судалгааны манлайлагчдад шинэ компани үүсгэн байгуулахад нь дэмжлэг үзүүлэхээр болжээ. Дэмжлэгийн хүрээнд тус байгууллагаас бодлогын судалгааны институт, төв байгуулах хүсэлтэй шинэ үеийн манлайлагчдад санхүүжилт өгөх, сургалтанд хамруулах, олон улсын хэмжээнд харилцаа холбоо тогтооход нь туслах зэрэг боломжуудыг санал болгож буй юм. Түүнчлэн энэхүү дэмжлэг нь шинээр байгуулагдаад удаагүй байгаа компани, байгууллагад мөн тусалж дэмжих ажээ.
Дэмжлэгт оролцохоор зохих шаардлага хангасан өргөдөл гаргагчдыг Atlas Leadership Academy-ийн Think Tank Navigator онлайн хичээлд хамруулах юм байна.
Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа: 2015.09.01
Та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.