Засгийн газар

МАН байнгын хорооны хурлуудад ирсэнгүй

О.Намуун
2015-07-07 00:36

УИХ дахь МАН-ын бүлэг, мөн МАН-ын Удирдах зөвлөл АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс гаргасан шийдвэрийг хэлэлцээд Засгийн газраас гарах нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрсэн.

Харин өнөөдөр УИХ-ын үйл ажиллагааны хуваарь ёсоор байнгын хороод хуралдах ёстой байсан. Гэвч Хууль зүйн байнгын хороонд харьяалагддаг МАН-ын долоон гишүүн, АН, “Шударга ёс” эвслээс гурван гишүүн ирсэнгүй. Түүнчлэн Төсвийн байнгын хорооны хувьд МАН-ын гишүүд бас ирээгүй ч С.Дэмбэрэл гишүүн орж ирснээр ирц бүрдэж, хуралдаан 10.00 цаг дөхүүлж эхэлсэн байна.

УИХ-ын хаврын чуулган энэ сарын 10-нд хаана. Чуулгын хаахаас өмнө хэлэлцэх асуудал олон бий ч МАН-ынхан байнгын хорооны хуралд суусангүй.