Бусад
Төрийн ордны дээврийг цэвэрлэж улсдаа хөрөнгө оруулжээ
2015-07-07 03:35
"Скай Профешнл" ХХК-ийн хамт олон Төрийн ордны дээврийн шилэн оройг өнгөрсөн амралтын өдрүүдэд цэвэрлэжээ. Тодруулбал, удахгүй баяр наадмын өдрүүд эхлэх гэж байгаа тул тус компаниас Төрийн ордны хүн хүрэхэд хэцүү дээврийн шилэн оройг үнэ төлбөргүй цэвэрлэж өгчээ. Тэд энэ талаараа "Энэ бол бидний хувьд улс орондоо өөрсдийнхөө чаддаг зүйлээр бага ч гэсэн хөрөнгө оруулж байгаа зүйлийн нэг" хэмээн ярьжээ.