Дэлхийд

Махаришийн их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ

Bolor Rose
2015-07-07 06:56

АНУ-д цалинтай суралцах Махаришийн их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ. Тус сургууль нь АНУ-ын Айво мужийн, Фейрфийлд хотод байрладаг, 40 гаруй жилийн түүхтэй, бүтээлч оюун ухаанд суурилсан боловсрол олгодог нэр хүндтэй сургууль ажээ. Тэгвэл тус сургууль Бизнесийн удирдлагын мастер, Компьютерийн Шинжлэх Ухааны мастерын хөтөлбөртөө суралцахад санхүүгийн дэмжлэг олгох тэтгэлэгт хөтөлбөрийг зарлажээ.

Тавигдах шаардлага:

  • Нягтлан бодох, Эдийн засаг, Бизнесийн Удирдлага гэх мэт санхүүгийн чиглэлээр Бакалаврын зэрэг эзэмшсэн байх / Програм хангамж, IT инженер гэх мэт компьютерийн чиглэлээр Бакалаврын зэрэг эзэмшсэн байх
  • Мэргэжлээрээ ажиллаж байсан туршлагатай
  • Англи хэлний мэдлэг дунд буюу түүнээс дээш

Бүртгэл дуусах хугацаа: 2015 оны 10 сарын 30                 

Тэтгэлэгийн хэмжээ:

  • Цалинтай дадлага хийх явцдаа сургалтын төлбөрөө эргүүлэн төлнө.

 

дэлгэрэнгүй мэдээллийг:  http://eduworld.mn/mn/c/62