Саудын Араб Оросод 10 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийнэ

ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сан, Саудын Арабын Улсын хөрөнгө оруулалтын сан Оросын төслүүдэд 10 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээр тохиролцоонд хүрчээ. Энэ нь Оросын түүхэн дэх хамгийн том хөрөнгө оруулалт болоод байна.
Ирэх саруудад эхний дөрөв, таван хөрөнгө оруулалтын гэрээнд үзэглэх бөгөөд үүнд Хятад, Өмнөд Солонгос, Арабын Нэгдсэн Эмират улсыг ч түншээр татахаа мэдэгдлээ. Ингэснээр хоёр улсын хамтын ажиллагаанд бусад улсын оролцоо нээлттэй болохыг зарласан юм.
Саудын Арабын Улсын хөрөнгө оруулалтын сан хөдөө аж ахуй, анагаах ухаан, жижиглэнгийн худалдаа, логистик болон үл хөдлөх хөрөнгийн салбарт хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна. Түүнчлэн ОХУ-ын хөрөнгө оруулалтын сан Улсын хөрөнгө оруулалтын сантай 2015 онд багтааж 10 хэлэлцээр хийхээр төлөвлөөд байгаагаас 7 нь эцсийн шатандаа явж байгаа аж.