Ерөнхийлөгч засагтай холбоотой ямар ч асуудлыг хүлээж авахгүй гэдгээ мэдэгдлээ
Улс төрд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Ерөнхийлөгч УИХ дахь нам, эвслийн дарга нартай уулзалт хийлээ. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч дараах байр суурийг илэрхийлсэн юм:
-
Аль нэг намын удирдах байгууллага дээр шийдвэр гаргаад “Засгийн газарт хамтарснаа болино. Засгийн газрын хувь заяаны асуудлыг ярилцана” гэдэг бол байж болохгүй зүйл. Энэ бол манай Үндсэн хуулийн үзэл санаатай зөрчилдөж байгаа шийдвэр. Тэгэхээр
Үндсэн хуулийн үзэл санаатай зөрчилдсөн шийдвэрийг албан тушаалтнууд гаргах ёсгүй.
-
Засаг байгуулж байхдаа юу ярьж байснаа эргэж санах хэрэгтэй. “Дахиж засгийг огцруулахгүй. Улс төрийн ийм тогтворгүй байдал үүсгэхгүй” гэж ярьж байсан. Хэрэв асуудал ярих гэж байгаа бол УИХ ойрын үед төрийн албыг хариуцлагатай болгох тухай Төрийн албаны хуулийг хурдан баталж өг. Тэр улс төрийн намыг хариуцлагатай болгох тухай хуулийг баталж өг. Сонгогдсон болон томилогдсон албан тушаалтанд хариуцлага тооцох тухай хуулийг баталж өг. Ингэж байж улс орон жаахан хариуцлагатай болно.
-
Ард түмнийг хууртаж байна, бидний ярьж байгаад итгэж байна, зөв болж байна гэж ерөөсөө бодох хэрэггүй. Хүмүүс маш ухаалаг болсон. Хүмүүс бүгдийг харж байгаа. Маш хэрсүү болсон. Наанаа юу яриад, цаанаа юу хийж байгааг бүхнийг уншиж байгаа. Ард түмэн ингэж чаддаг болсон шүү. Нэг нам нь “гар” гэдэг, нөгөөдүүл нь хуралдаад, жаахан сууж байгаад “Гар гээд байх юм. Бид гарсан ч яах вэ. Гарахад бэлэн байна” гэдэг. Ийм мэдэгдэл хийгээд сууж байгаа нь хүмүүст сайн юм болж байна гэж бодож байвал эндүүрэл шүү. Ер нь нийтлэг эрх ашгаараа бид асуудлаа харах цаг болсон.
-
Ерөнхий сайд бол кабинетаа байгуулсан хүн. Гэтэл эзгүйд нь ийм нэг шийдвэр гаргаад, хулгайн аргаар хийж байгаа юм шиг ийм арчаагүй улс төрийн хэлбэрээсээ бид нар гарах ёстой гэж бодож байна. Та нар энэ үйл явц юунд хүргэхийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Энэ засгийг л огцроход хүргэнэ шүү дээ. Дахиад л Монголын улс төр, ард түмэнд тайлбарлах, дахиад л хэдэн шинэ хүн гарч ирэх, дахиад л “Дур эзнээ голохгүй” гэж Засгийн газрын гишүүн болох гэж үзсэн хэдэн хүнд албан тушаал хуваарилах гэж ийм л юм болно. Өөр хэн ч хожихгүй. Ийм туршилт хийгээд суугаад байхаа болимоор байна. Бүгдээрээ ард түмнээ бодъё. Хэрэв засагтай холбоотой янз бүрийн асуудал гарч ирэх юм бол би хүлээж авахгүй.
-
Энэ Ерөнхий сайдын ажил бол УИХ-ын ирэх сонгууль болоод, тэндээс томилогдсон Ерөнхий сайд тамгаа авах хүртэл үргэлжилнэ гэж би харж байгаа. Засгийн газар бас эрх мэдлийнхээ хүрээнд тодорхой ажлууд шийдээд Монгол руу хандсан итгэлийг сэргээгээд явж байна. Тэр сонгуулийнхаа үед л өрсөлд. Түүний наана өөрсдөө итгэж байгаа энэ улс төр, төрийн үйл ажиллагаанд жаахан ч болов гэрэл асч, итгэж байгаа итгэлийг битгий нураа. Ажлаа шийдээд цаашаа явъя.
Ерөөсөө танхимын асуудал, Засгийн газрын асуудлыг Ерөнхий сайд л шийднэ.
-
202.21.109.*
Зочин
2015-07-08 14:51
Zow l bna. shuudaind hiisen uhriin ever shig heden yumnuudiig ingeh l heregtei0 0 Хариулах
-
103.9.90.*
Зочин
2015-07-08 12:45
mongol uls haantai boljee1 0 Хариулах
-
202.21.109.*
Зочин
2015-07-08 11:27
Ebe ch yostoi changa baina da1 0 Хариулах