Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг ирэх 9 сараас мөрдөж эхэлнэ
Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.
Гишүүд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг хэрэгжүүлж эхлэхээс өмнө хуулийг сурталчлах, замын цагдаа нарт сургалт зохион байгуулах зэрэг ажлуудыг хийх хэрэгтэй гэж үзсэнээр уг хуулийг 2015 оны 9-р сарын 1-ээс хэрэгжүүлж эхлэхээр болсон юм.
Шинээр батлагдсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг тоймлон хүргэж байна.
1. Монгол улсын замын хөдөлгөөний онцлогт нийцүүлэн нийтийн хэрэгцээний зам дээрх хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой харилцааг зохицуулна. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг замын зорчих хэсгийн баруун гар талаар явуулна.
2. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан болон түүний төрөлжсөн сангуудыг байгуулах, хариуцан хөтлөх харилцааг зохицуулна.
3. Сургуулийн өмнөх наснаас ерөнхий боловсрол эзэмших хугацаанд тасралтгүй хөтөлбөрөөр замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх мэдлэгийг эзэмшинэ.
4. Эмнэлгийн тусламж үзүүлэх тасаг олон улс, улсын чанартай замын дагуу байгуулна.
5. Хүүхдийг зам тээврийн осол, хэрэг зөрчлөөс хамгаалах үүднээс бага насны буюу 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй
.
6. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх асуудлыг хүний өдөр тутмын хэрэгцээнд чиглүүлж, мэргэжлийн чиглэлээр ажиллах боломжийг бүрдүүлнэ.
7. Жолооны онолын мэдлэгийг иргэн бие дааж сурч болох, аюулгүй байдлын үүднээс дадлагыг заавал танхим, талбайд гүйцэтгэж сурдаг байх, шалгалтыг мэдлэг, дадал чадварыг эзэмшсэн иргэн боломжтой үедээ өгдөг болно.
8. Монгол улсын олон улсын жолоочийн үнэмлэхийг жолоочийн үнэмлэх дээр үндэслэн олгож байна. Энэ үнэмлэх нь жолоочийн үнэмлэхний хамт зөвхөн хилийн чанадад хүчинтэй байна.
9. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх захиргааны хариуцлагыг тогтооно.
Жишээлбэл :
- Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 384,000 төгрөгөөр торгож, жолоодох эрхийг 6 сараас 2 жил хүртэл хугацаагаар хасна
- Дээрх үйлдлийг давтан үйлдвэл 384-768 мянган төгрөгөөр торгож, 30 хоног баривчилна. Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил хүртэл хугацаагаар хасна.
- Дүрэмд заасан баримт бичиггүй тээврийн хэрэгсэл жолоодсон бол 48,000 төгрөгөөр торгоно
.
- Жолооч болон зорчигч хамгаалах бүс хэрэглээгүй болон тээврийн хэрэгсэл жолоодох үедээ гар утас хэрэглэсэн бол 9,600 төгрөгөөр торгоно
.
-
202.70.36.*
Азаа
2015-11-07 17:58
10 цаг будаг хийгээд ажилаа тараад явж байсан хүнийг тандагч багажаараа үлээлгээд согтуурсан гэж тооцон эрхийг нь хасна гэх юм. Энэ хуулийн ямар хэсэгт хамрагдаж байгааг хэлээд өгөөч. Хуулинд будаг хийсэн хүний жолоодох эрхийг хасна гэсэн заалт байгааг мэдэж болох уу?0 0 Хариулах