Бусад
Буриад сурын харваачид өнөөдөр цэц мэргэнээ сорьж байна
2015-07-08 04:46
Үндэсний их баяр наадам өчигдөр Урианхай сурын харваагаар эхэлсэн билээ. Тэгвэл хоёр дахь өдрөө буюу өнөөдөр буриад сурын харваагаар үргэлжилж буриад сур харваачид Сурын талбайд хүч мэргэнээ сорьж байна. Буриад сурын харваа нь бусад сур харваанаас ихээхэн өвөрмөц онцлогтой бөгөөд үүний нэг нь 40 буюу 30 метр нум, 30 буюу 20 метр нум гэсэн хоёр зайнаас харвадаг ажээ. Манай улсад Буриад харваагаар Дорнодчууд хамгийн олон амжилтыг гаргасан байдаг байна.