Бусад
Хятад улс руу хагас боловсруулсан адууны махан бүтээгдэхүүн экспортлоно
2015-07-08 05:19
Монгол-Хятадын Дэд сайдын түвшний ажлын хэсгийн гуравдугаар уулзалт Улаанбаатар хотноо амжилттай болж өндөрлөлөө. Тус уулзалт "Экспорт, импортын хүнсний аюулгүй байдлын хамтын ажиллагаа" сэвдийн хүрээнд явагдсан юм.
Уулзалтын үеэр хоёр тал олон талын асуудлууд дээр санал солилцохын зэрэгцээ Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар болон БНХАУ-ын Чанарын Хяналт Шалгалт, Хорио Цээрийн Ерөнхий газар хооронд Монгол Улсаас БНХАУ-д Хагас боловсруулсан адууны махан бүтээгдэхүүн (адууны махан бууз, банш) экспортлох тухай харилцан ойлголцлын санамж бичиг, Монгол Улсаас БНХАУ-д Адууны ясны гурил экспортлох үеийн мал эмнэлэг, хорио цээрийн тухай протокол зэрэгт гарын үсэг зурсан байна.