Бусад
Швейцарийн хөгжлийн агентлагаас хүүхдийн тарианы өрөөг тохижуулжээ
2015-07-08 06:05
Швейцарийн хөгжлийн агентлагийн бүрэн санхүүжилтээр Dream Corner 2015 төсөл Улаанбаатар хотын 7 дүүргийн эмнэлэг, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хамгаалах байр зэрэг нийт 8 газарт хэрэгжиж байгаа билээ. Тэгвэл энэхүү санхүүжилтын хөрөнгөөр Найрамдал Ротаракт Клубын залуус Хан-Уул дүүргийн эмнэлгийн хүүхдийн тарианы өрөөг тохижуулжээ. Учир нь тус агентлагаас өвдсөн нялх дүү нараа тариулж байхдаа өвчнөө багахан хугацаанд ч болов мартаж, сатаараасай гэж хүссэний үндсэн дээр өрөөний ханан дээр зураг зурж бусад зүйлийг тохижуулж өнөөдөр тус эмнэлэгт хүлээлгэн өгөх ажээ.