Дэлхийд

Ирээдүйд эрчим хүчний салбар хаашаа чиглэх вэ?

О.Намуун
2015-07-08 07:53

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт хүн амын ноцтой асуудлуудын нэг болоод байгаа билээ. Сүүлийн 40-50 жилд хүн ба түүний амьдран буй хэвшил дэлхийн экосистемд сөргөөр нөлөөлөх болсноор шим мандал дахь бодисын тэнцвэртэй байдал алдагдаж, цөлжилт үүсч, ус, биологийн төрөл зүйл хомстох аюул тулгараад байна. Үүний гол шийдэл бол эдийн засаг, байгальд ээлтэй сэргээгдэх эрчим хүч гэж эрдэмтэд үздэг.

Тэгвэл дэлхийн эрчим хүчний хамгийн том датабэйс бүхий Олон Улсын Эрчим Хүчний агентлагийн 2014 оны “Нүүрсний Зах Зээл – дунд хугацааны тайлан”-д салбарын өсөлт удааширч байгаа ч ирэх жилүүдэд нүүрс бусад эрчим хүчний эх үүсвэртэй харьцуулахад хамгийн хурдтай өсөж буй салбар хэвээр байна хэмээн мэдэгдсэн.

Харин Эдийн засаг, уур амьсгалын дэлхийн комиссоос “Уур амьсгалын шинэ эдийн засаг” судалгааны тайланг гаргадаг. Тус судалгаагаараа  жил бүр уур амьсгал болон түүнд гарсан өөрчлөлт дэх эдийн засгийн үр ашиг ба зардалд хийсэн дүн шинжилгээг танилцуулдаг юм. Бидний хувьд эрчим хүч тэр дундаа гол экспортын бүтээгдэхүүн болох нүүрсний зах зээлийн мэдээллийг дор бүр нь авч байх шаардлага бий. Тиймээс уг судалгаанд тусгагдсан чулуужсан түлш ба сэргээгдэх эрчим хүчний хэтийн төлөвийг танилцуулж байна. 


  1. 203.91.115.* Зочин 2016-12-09 20:51
    эх сурвалж хаанаас авсан бэ ?