Дэлхийд

Майкрософт 7800 ажилтнаа цомхтгоно

О.Намуун
2015-07-08 23:47

Майкрософт компанийн гүйцэтгэх захирал Сатья Наделла ирэх саруудад гар утас үйлдвэрлэлийн салбарын 7800 ажилтнаа цомхтгохоо мэдэгдлээ.

2014 онд Майкросовт компани Nokia гар утасны бизнесийг 7,9 тэрбум доллараар худалдаж авсан билээ. Үүнээс хойш бүтцийг нь өөрчлөх гэж хичээсээр ирсэн. Гэсэн ч таатай үр дүнд хүрээгүй байна. Өнгөрсөн хугацаанд Windows phone гаргадаг олон үйлдвэрлэгчид байсан ч тэд аяндаа үүнийгээ зогсоосон юм. Харин Майкросовт компани Windows үйлдлийн системтэй гар утасны үйлдвэрлэлээс татгалзсан сүүлийн компани боллоо.

Компанийн улирлын ашгийн мэдэгдлээр гар утас, тоног төхөөрөмжийн хэлтэсдээ маш их мөнгө зарцуулсан ч худалдан авалт бүрд 0.12 долларын алдагдалтай ажиллаж байжээ. Өөрөөр хэлбэл 1.4 тэрбум долларын гар утас худалдаалахын тулд 1.8 тэрбум доллар зарцуулж байсан гэсэн үг юм.

Ийнхүү тэд гар утасны зах зээлээс гарж буйгаа мэдэгдлээ.