Улсын их хурал

Төрөөс экспортын үйлдвэрлэлийг дэмжих хууль батлагдлаа

М.Энхмаа
2015-07-09 00:27

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Үйлдвэрлэлийг дэмжих тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж баталлаа.

Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөлд үйлдвэрлэлийн салбарт үзүүлэх төрийн дэмжлэгийн хэлбэрийг дараах байдлаар тусгасан байна.

  1. Экспортын чиг баримжаатай үндэсний үйлдвэрт технологийн шинэчлэл хийсэн хөрөнгө оруулалтын 50 хувьтай тэнцэх хэмжээний хөнгөлөлттэй зээлийг төрөөс 10 жилийн хугацаатай 1 удаа олгох
  1. Өндөр үр ашиг бүхий дэвшилтэд технологи болон өндөр технологи нэвтрүүлж нутагшуулсан, экспортын үйлдвэрийн эхний бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэлх хугацаанд судалгаа, хөгжилд зарцуулсан зардлын 75 хувь хүртэлх хэмжээтэй тэнцэх дэмжлэгийг улсын төсвөөс 1 удаа үйлдвэрт буцааж олгох

Дээрх дэмжлэгийг Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаар олгох бөгөөд санд тухайн жилд улсын төсвөөс олгох хөрөнгийн хэмжээг дэмжлэгт олгох шаардлагатай хөрөнгө оруулалт, зээлийн хэмжээг харгалзан Засгийн газрын саналыг үндэслэн УИХ батлах юм байна.