Бусад

Зэсийн үнэ унаснаар төгрөг суларч эхэлжээ

О.Намуун
2015-07-09 02:07

Монгол улсын экспортын гол бүтээгдэхүүнүүдийн нэг зэсийн үнэ унаснаар доллартай харьцах монголын төгрөгийн ханш унаж эхэлсэн тухай Блүүмберг мэдээллээ.

Зэс нь Монголын экспортын бүтээгдэхүүний 85%-г эзэлдэг. Металлын тээвэрлэлт 2015 оны эхний таван сард 23 хувиар өссөн дүнтэй байсан ч Хятадын хөрөнгийн зах зээл дээр зэсийн үнэ сүүлийн хоёр сард 16%-иар унасан ажээ. Түүнчлэн Лондонгийн металлын бирж дээр ч 7 хувиар унаж нэг тонн нь 5,350.5 доллар болсон байна.

Ингэснээр төгрөгийн доллартай харьцах ханш 4,9%-иар суларч, 1966 доллартай тэнцэх болжээ.