Бусад

МУГЖ Л.Цогзолмаа "Цогт тайж" кинонд тоглож байхдаа би 20 настай байсан"

Bolor Rose
2015-07-09 03:37

Цогт тайж эргэн ирлээ. Тодруулбал, Франц улсын  "СИС" кино урлагийн газраас  монголын түүхэн киноны сор бүтээл болох "Цогт тайж" киноны эх хувилбарыг сэргээн засварласнаа өнөөдөр БСШУЯ-нд хүлээлгэн өгч кино урлагийн түүхэнд томоохон тэмдэглэлт үйл явдал боллоо. Өөрөөр хэлбэл 70 жилийн түүхтэй, монголчуудын хайртай түүхэн кино болох "Цогт тайж"-ыг дуу дүрсний өндөр нягтралтайгаар тун удахгүй дэлгэцнээ хүлээн авах юм байна.  Энэхүү ёслолын үйл ажиллагаанд Францын элчин сайд Ив Дэлунэ, БСШУЯ-ны дэд сайд Б.Тулга мөн "Цогт тайж" киноны найруулагч, жүжигчид, үе үеийн алдартай кино урлагийн ахмад буурлууд ирж оролцсон юм.

Энэ үеэр  Францын элчин сайд Ив Дэлунэ Франц улсад  "Цогт тайж" киноны сэргээн засварласан хувилбарыг франц орчуулгатайгаар үзэгчдэд толилуулах гэж байгаа тухай мөн ярилаа.

Түүнчлэн энэ үеэр "Цогт тайж" киноны гол дүрд тоглосон МУГЖ Л.Цогзолмаа "Өнөөдөр "Цогт тайж” киноны сэргээн засварласан үйл ажиллагааны нээлт болж энэхүү сайхан агшныг хуваалцаж байгаадаа маш баяртай байна. Одоогоос 70 жилийн өмнө энэ кинонд тоглож байхдаа би 20 настай байлаа. Эдүгээ "алтан үеийнхэн" хэмээн нэрлэгддэг Монголын мэргэжлийн уран бүтээлчид өөрсдийнхөө ур чадварыг сорьж анхны гараагаа амжилттай эхлүүлсэн уран бүтээл маань яахын аргагүй "Цогт тайж" кино юм. Тухай үеийн урлаг соёлын бүхий л жүжигчид маань тоглосон их ховор нандин бүтээл байгаа юм” хэмээн ярив. 

Дашрамд дурдахад   "Цогт тайж" киног  улсын төсвийн гуравны нэгээр хийж байжээ

 


  1. 202.21.109.* Зочин 2015-07-09 13:01
    argagui l chanartai buteel hiij de.