Бусад

Наадмаар "Монгол хуушуур" фестивалийг зохион байгуулна

Bolor Rose
2015-07-09 23:06

 Наадмын үеэр  “Монгол хуушуур - 2015” фестивалийг Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна. Фестиваль нь Монгол үндэсний уламжлалт хоолыг гадаадын жуулчид, зочид төлөөлөгчид, наадамчин олонд сурталчлах, хоол хийх урлагийг хөгжүүлэх, наадамчдад амт чанартай хоол хүнсээр үйлчлэх зорилготой ажээ. 
Энэ жилийн наадмаар нийт 850 аж ахуйн нэгжид хуушуурын зөвшөөрөл олгох бөгөөд Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт наадмаар худалдаа, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэдээс фестивалийн хүрээнд хамгийн том хуушуур хийсэн 2, хамгийн амттай хуушуур хийсэн 2, хамгийн цэмцгэр асартай 2, нийт 6 номинациар 12 иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг шалгаруулж тус бүр 1 сая төгрөгөөр шагнах ажээ. 
Фестивалийн үеэр наадамчдын дунд “Хамгийн амттай хуушуур” санал асуулгын хайрцаг аялуулж санал авах бөгөөд “Хамгийн амттай хуушуур”, “Хэн олон хуушуур идэх вэ”, “АХА” танин мэдэхүйн хөгжөөнт тэмцээн, “Хамгийн том хуушуур”, “Хэн олон хуушуур чимхэж чадах вэ”, “Хэн хуушуурын гурилыг хурдан  элдэх вэ”,“Би хуушуурыг хамгийн хурдан  чимхэж чадна” тэмцээнүүдийг зохион байгуулахаар болжээ.