Бусад

"Дээлтэй Монгол Наадам-2015" өнөөдөр Чингисийн талбайд болно

Bolor Rose
2015-07-09 23:10

Чингисийн талбайд өнөөдөр Монголчуудын уламжлалт соёлыг гадаад, дотоодод сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Дээлтэй Монгол Наадам-2015”, “Учиртай гурван толгой дуурь”-ийн арга хэмжээг зохион байгуулна 

Эдгээр тоглолтын арга хэмжээнд оролцогчид болон үзэгчид үндэсний хувцас болох монгол дээлтэй, гадаадын иргэд монголын үндэсний хувцасны хэрэглэгдэхүүн орсон хувцастай, эсвэл өөрийн орны үндэсний хувцастай байх юм байна.

Энэхүү үйл ажиллагааг Аялал жуулчлалын газар, Соёл, урлагийн газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газарт тус тус хариуцаж ажиллах ажээ.