Нийгэм

Наадмын өдрүүдэд үйлчлэх нийтийн тээврийн маршрут

Bolor Rose
2015-07-09 23:12

Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын өдрүүдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ өглөөний 08.00 цагаас орой 22.00 цаг хүртэл ажиллах юм байна.
7-р сарын 11, 12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худаг орох наадамчиддаа зориулж

- “Мишээл” экспо төв рүү нийт 11 чиглэлийн 98 автобус

- “Дүнжингарав” төв рүү 22 чиглэлийн 121 автобус 

- “Мишээл” экспо төв болон “Дүнжингарав” худалдааны төвөөс Төв цэнгэлдэх хүрээлэн рүү “Мишээл” экспо-Төв цэнгэлдэх хүрээлэн-Дүнжингарав худалдааны төв” чиглэлд 15 автобус 

- Рейлбусны зорчигчдыг “Урбанек” –ийн зогсоолоос Төв цэнгэлдэх рүү хүргэх “Дунд гол-Төв цэнгэлдэх” чиглэлийн 5 автобус

- Хүй 7 худагт рейлбусны зогсоолоос Морь барианы газар хүртэл “Давааны зөрлөг-Хүй 7 худаг” чиглэлийн 5 автобус 

үйчилгээ явуулах ажээ.

Мөн 7-аар сарын 13, 14-ний өдрүүдэд хотын төвөөс буюу “МУБИС”-ийн баруун талын автобусны зогсоолоос болон “3,4-р хороолол”, “7 буудал”, “5 шар”, “ХМК”, “Офицерүүдийн ордон”-ы зогсоолуудаас нийтийн тээврийн автобус Хүй 7 худаг руу үйлчлэх юм байна.