Бусад

О.Гэрэлтуяа " Hunnu Music Festival нь манай улсын аялал жуулчлалын салбарт өндөр ач холбогдолтой"

Bolor Rose
2015-07-10 03:24

 

Зүүн хойд Азийн энгэрт нүүдэлчдийн тал нутагт зуун зуун жилээр нутаглаж хүчирхэг гүрнийг нэгэнтээ цогцлоож байсан Хүннүчүүдийн нэр алдрыг дуурсгах орчин үеийн аялал жуулчлалын брэнд арга хэмжээ болохыг зорьж буй олон улсын Hunnu Music Festival-ийг наадмын дараахан буюу 7 сарын 14 нд зохион байгуулах гэж байгаа. Бид энэ удаад тус наадмыг зохион байгуулагчдын нэг О.Гэрэлтуяатай ярилцлаа.

-Сайн байна уу.

-Сайн. Сайн байна уу.

-Энэ жил улсын их баяр наадмын -өдрүүдээр маш олон урлаг, соёлын арга хэмжээнүүд тохиож байгаагийн нэг нь Hunnu Music Festival болох гэж байгаа. Энэхүү арга хэмжээ маань яг ямар ач холбогдолтой вэ?

-За баярлалаа. Hunnu Music Festival сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж буй олон улсын хөгжмийн аялал жуулчлалын салбарт өрсөлдөх орчин үеийн хөгжмийн наадам болохоор зорьж байна. Бид энэхүү зорилгодоо хүрэхийн тулд орчин үеийн хөгжим сонсдог залуусын таашаан сонсдог Дэлхийн хөгжмийн чиг хандлагыг тодорхойлдог, авьяас, нэр хүндээрээ олон сая фенүүдийг татдаг DJ уран бүтээлчдийг Монголд урьж тоглуулж байна. Хэдийгээр хоёр дахь жилдээ зохиогдож байгаа наадам ч гэлээ, бид эдгээр нэр хүндтэй уран бүтээлчдээр дамжуулан Монгол орноо, мөн Хүннү гэх эртний гайхалтай өв түүхээ сурталчлан таниулж эхлээд байгаа гэдгийг онцолж хэлмээр байна. Түүгээр ч зогсохгүй энэхүү  наадам маань Монголын шинэ залуу үеийн DJ уран бүтээлчид болон хамтлаг дуудчдад  өөрсдийн авьяас ур чадвараа таниулах, залуу үеийнхэнд орчин үеийн хөгжмөөр дамжуулан Хүннүчүүдийн түүхээ танин мэдэх боломжийг олгохоос гадна, гадаад дотоодын аялал жуулчлалыг идэвхижүүлэх гээд маш олон эерэг үр нөлөөтэй. Өөрөөр хэлбэл манай улсын аялал жуулчлалын салбарт өндөр ач холбогдолтой.

- Hunnu Music хөгжмийн  фестивалд оролцсноор орчин үеийн  хөгжмийн чиг хандлагыг тодорхойлдог, авьяас, нэр хүндээрээ олон сая фенүүдийг татдаг DJ нарыг Монголдоо сонсох боломжтой гэсэн. Тэгэхээр фестивалд олон улсын нэр хүндтэй DJ нараас хэн хэн оролцох вэ?

- Hunnu Music Festival-д маань хөгжмийн наадмын Headline DJ Лос Анжелес хотоос гаралтай TOKiMONSTA оролцно. Тэрээр олон улсын томоохон фестивалиудаар аялан тоглож ирсэн бөгөөд 2015 оны Coachella наадмын амьд тоглолтууд мөн яг одоо түүний үргэлжлүүлж байгаа дэлхийн аялан тоглолт нь түүнд улам их нэр алдрыг авч ирээд байгаа. Түүнчлэн хэдхэн хоногийн өмнө бид дэлхийн дуу хөгжмийн супер одуудтай хамтран ажиллаж ирсэн DIPLO хэмээх дэлхий даяар алдартай DJ, продюсер манай наадамд оролцохоо баталгаажуулсан сайхан мэдээг дуулаад байгаа.

Түүнчлэн манай наадамд Дэлхийн ТОП 100 клубүүдын 6-д бичигдэж буй  Octagan Club-ийн DJ Yann Cavaille оролцоно.  Beatboxer, дизайнер, продюсер гээд олон талын ур чадвартай тэрээр манай наадамд Future Bass гэх шинэлэг урсгалаас гадна нээлттэй хэлбэрээр тоглоно. Мөн Hunnu Music Festival 2014 наадмын оргил үед хамгийн сэтээ  тоглож үзэгчдийг байлдан дагуулж байсан Octagon Club-ийн DJ Benjamin Kim хоёр дахь удаагаа уригдан оролцохоор болсон.

-Тэгэхээр уншигчид маань бид хоёрын ярилцлагыг уншаад фестивалийн хөтөлбөр, тасалбарын талаар мэдэхийг хүсэж байгаа байх. Үүн дээр дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

- Hunnu Music Festival маань 7 сарын 14-ны өдрийн 12 цагаас эхлэн 18 цагийн турш тасралтгүй үргэлжлэх хөтөлбөртэй. Наадамд маань Монголын шинэ залуу үеийн дуу хөгжим, бүжгийн соёлыг дэмжиж, электроник хөгжмийн шинэлэг урсгал чиглэлээр тоглож буй чадварлаг DJ уран бүтээлчид болох MMP TMk, MMP Tuvshin, Araatan, Anar, Enkoolion, BTR, The Cosmic Bangerz, The Cafune болон реппер Цэцэ, Дандий, Mrs M, Lil Thug E, Punk and Rap, Ice top зэрэг хамтлаг дуучид, орчин үеийн бүжгийн Aim4r Production, Freedom city хамлагуудын тоглолтыг хүргэхээр зэхэж байна. Мөн наадмын талбайд шинэ үеийн Монгол Брэнд худалдаа, Hand up Crew спорт дугуйчдын үзүүлбэр, элсний воллейбол, хуурай газрын дарвуулт завьны уралдаан, UVT машины туршилтын жолоодлого зэрэг хөгжилтэй мөн зугаатай энтертайнмент арга хэмжээнүүд явагдана.

 Бид наадмын тасалбараа хүндрэл, цаг хугацаа хэмнэсэн байдлаар борлуулах үүднээс Easyticket.mn, Songo хүргэлтийн үйлчилгээтэй хамтран ажиллаж байгаа. Тасалбарыг 1900-1188, 7000 3222 гэсэн утсаар захиалж авах боломжтой. Наадмын VIP тасалбар маань наадмын өдөр хүртэл 20%-ийн хөнгөлөлттэй үнэ буюу 80,000-р зарагдаж байна, харин энгийн тасалбар нь байж болох хамгийн хямд үнэ буюу 30,000₮-р зарагдаж байгаа.  Наадмын өдөр төлбөргүй автобус Баянгол зочид буудлын А корпусаас өглөөний 11:00-19:00 цагуудын хооронд тогтмол үйлчилнэ. Мөн буцах автобус наадмын талбайгаас явна.

Манай наадмын талаарх бусад мэдээлэл, тэр дундаа тасалбар захиалгын талаар мэдээллийг манай Facebook хуудсаас харах боломжтой https://www.facebook.com/events/460558840766913/

Наадамд оролцогчдод хандаж уриалах, зөвлөх зүйл юу байна вэ?

Hunnu Music Festival нь “Хоггүй Монгол”, “Найрсаг Улаанбаатар” уриалгыг мянга мянган залууст түгээж ажиллаж байгаа, ийм учраас наадамд ирэх залуустаа хандан хогоо хогийн цэгт хаяхыг, Чингис хааныхаа түүхэн дурсгалт газраа бохирдуулахгүй байхыг урьдчилан анхааруулж байна. Сүүлийн үед хогны асуудалтай холбоотой сэтгэл эмзэглэмээр зургууд интернэтээр их явж байна. Түүнчлэн наадамд ирэхээр бэлдэж буй залуусыг наадмын талбай руу эрт хөдлөхийг зөвлөж байна. Мөн архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байх, найзуудаараа хамт явахыг зөвлөж байна. Эцэст нь Монголыг зорьж ирж байгаа олон улсын нэр хүндтэй уран бүтээлчдээ найрсагаар угтаж, хамтдаа цагийг сайхан өнгөрүүлэхийг урьж байна.