Бусад

“Язгуур шүтлэг ба байгаль, соёлын экологийн асуудал” сэдэвт олон улсын хурал болно

Bolor Rose
2015-07-19 23:01

“Язгуур шүтлэг ба байгаль, соёлын экологийн асуудал” сэдэвт олон улсын хурал болно.  Тодруулбал, Азийн зан үйлийн нийгэмлэгийн 16-р их хурал  “Язгуур шүтлэг ба ба байгаль, соёлын экологийн асуудал” сэдвийн хүрээнд 20,21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болох юм байна.  Энэхүү олон улсын хурлын нээлт өнөөдөр ШУА-ийн тэргүүлэгчдийн газрын хурлын танхимд  болох бөгөөд хурлын үйл ажиллагаа “Байгаль орчин ба зан үйл”, “Зан үйлийн аман зохиол ба соёлын экологи” зэрэг салбар хуралдаануудаар цааш үргэлжлэх юм.

Энэ жилийн хуралдаан академич Х.Сампилдэндэвийн мэндэлсний 70 жилийн ойд зориулж байгаагаараа онцлогажээ. Академич Хорлоогийн Сампилдэндэв нь ШУА-ийн жинхэнэ гишүүн бөгөөд эрдэмтэн зохиолч, ардын билэг зүйч, монгол аман зохиол судлаач манай нэрт эрдэмтэн байлаа.