Ээлжит бус чуулганы нээлтэд МАН-ын гишүүд ирсэнгүй
Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2015 оны 08 дугаар 03-14 хүртэлх хугацаанд хуралдуулахаар 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 156 тоот захирамж гаргасан. Захирамжын дагуу чуулган 09 цаг 30 минутад эхлэх ёстой байсан. Тэгвэл МАН-ын 26 гишүүн, АН-ын 9 гишүүн ирээгүй тул чуулганыг 41 гишүүнтэйгээр 10 цагт эхлүүллээ.
Хаврын чуулганы хугацаанд хэлэлцэж байсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл, Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг тус тус үргэлжлүүлэн хэлэлцэх юм.