Дэлхийд

Газрын тос, уул уурхайн чиглэлээр гадаадад тэтгэлгээр суралцуулна

Bolor Rose
2015-08-03 00:16

 

Уул уурхайн яам, Боловсрол шинжлэх ухааны яам, Газрын тосны газар хамтран  газрын тос, уул уурхайн чиглэлээр гадаадын их дээд сургуульд тэтгэлгээр суралцах хүсэлтэй оюутан, залуусын дунд тэтгэлэгт уралдааныг зарлажээ. Тэтгэлэгт уралдаанд оролцохыг хүссэн хүмүүсээс математик, англи хэлний шалгалтын тест авах бөгөөд шалгуур үзүүлэлтийг хангаж, сонгон шалгаруулалтад эхний 8 байр эзэлсэн оюутанд  ОХУ, БНХАУ-д бакалаврт тэтгэлгээр сурах, эхний 4 байр эзэлсэн иргэнд гадаадын их дээд сургуульд магистрт тэтгэлэгтэй суралцах эрх тус тус олгохоор болжээ. 

Сонгон шалгаруулалтын бүртгэл 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 10.00-17.00 цагийн хооронд Газрын тосны газрын хурлын зааланд болох аж.

Мөн сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй  иргэн бүртгүүлэхээр ирэхдээ www.mm.gov.mn,www.mecs.gov.mn, www.pam.gov.mn цахим хуудаснаа тавьсан журмуудтай танилцан  заасан материалууд болон газрын тосны салбарын болон суралцах чиглэл, мэргэжлийнхээ талаар бичсэн 1500-2000 үгтэй англи хэл дээр бичсэн эссэ, нэг хувь цээж зураг авч ирэх юм байна. 

 

 Тэтгэлэгт сонгон шалгаруулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг:  эндээс