Дэлхийд

Марк Зукерберг: Амьдралын минь нэгэн шинэ бүлэг эхэлж байна

О.Намуун
2015-08-03 01:08

Фэйсбүүкийн үндэслэгч Марк Зукерберг өөрийн фэйсбүүк дээрээ удахгүй охинтой болох гэж буйгаа бичжээ. Тэрээр :

"Присила бид хоёрт та бүхэнтэй хуваалцах гайхалтай мэдээ байна. Бид удахгүй охинтой болно! 

Амьдралын минь нэгэн шинэ бүлэг эхэлж байна. Дэлхийг илүү ойртуулж, өнцөг булан бүрд байгаа хүмүүсийг нэгэнтэйгээ холбогдох боломжтой болгосон. Харин одоо бид дэлхийг хүүхэд болон ирээдүй хойч үедээ зориулж илүү сайхан газар болгохын төлөө ажиллах болно.

Бидэнд тохиолдсон зүйлийнхээ тухай ярьж өгөхийг хүссэн юм. Хоёр жилийн турш бид хүүхэдтэй болох гэж хичээсэн ч гурван ч удаа зулбасан.

Чи хүүхэдтэй болох гэж буйгаа мэдээд итгэл найдвар мэдэрч, тэд ямар хүн болох бол зэргээр ирээдүйг нь төсөөлж эхэлнэ. Чи бүхнийг төлөвлөнө. Гэвч хүүхдээ үгүй болсныг мэдээд маш ихээр ганцаарддаг. Ихэнх хүмүүс бусад хүмүүс өөр дээрээ тусгаж авна гэж санаа зовон зулбасан тухайгаа ярилцалгүй өнгөрөхийг хүсдэг.

Өнөөдрийн нээлттэй ертөнцөд биднээс огтхон ч хол биш энэ асуудлыг хэлэлцсэнээр хамт гэдгээ мэдрэх болно. Илүү их ойлголцол, тэвчээр болон итгэлийг өгнө.

Найзуудтайгаа ярилцаад бид бусад хүмүүст ч энэ хэчнээн олон удаа тохиолддог болохыг ойлгосон. Бүгд л ижил асуудалтай гэдгээ мэдэж авсан. Гэхдээ энэ бүхний дараа бүгд л эрүүл чийрэг хүүхэдтэй болдог. Бид ижил зовлонтой хүмүүст итгэл, найдвар бэлэглэнэ гэж найдан энэ тухай ярихыг хүссэн. Түүнчлэн бусад хүмүүсийг ч нээлттэй ярьж байгаасай гэж хүссэн юм.

Хамгийн сайхан нь хүүхдийн маань зулбах эрсдэлтэй үе өнгөрч, бид илүү итгэлтэй болсон. Силла, тэр хоёр маань хоёулаа эрүүл байгаа. Түүнтэй уулзахыг тэсч ядан хүлээж байна. ЭХО-д харуулахад охин минь “like” гээд эрхий хуруугаа өргөсөн, тиймээс намайг дуурайна гэдэгт итгэлтэй байна.

Энэ ертөнцөд мэндлэхийг нь тэсэн ядан хүлээж байна. Удахгүй та бүхнийг түүнтэйгээ уулзуулах болно!" гэжээ.