Бусад

The pending coffee гэж юу вэ?

О.Намуун
2015-08-03 02:13

Соошил медиагаар өргөн хүрээтэй тархаж, олны анхаарлыг татах болсон the pending coffee буюу хүлээлгийн кофе гэдэг нь 100 гаруй жилийн түүхтэй хандивын ажил ажээ.

 

"Бид нэг бяцхан кофе шоп ажиллуулдаг байлаа.

Хоёр үйлчлүүлэгч орж ирэн "Таван кофе. Хоёрыг нь бидэнд, гурвыг нь хүлээлгэнд" гэв.

Тэд тавын үнийг төлсөн ч ердөө хоёрыг нь л уулаа.

“Хүлээлгийн кофе гэж юу юм бэ?” гэж намайг асуухад тэр “Хүлээгээд, хар” гэж хариулав.

Хоёр охин кофе аван, ердийн л байдлаараа мөнгөө төллөө.

Хэсэг хугацааны дараа гурван хуульч орж ирээд долоон кофе авахыг хүссэн юм.

Тэд ердөө гурвыг нь уусан ч долоон кофены үнэ төлөв.

Биднийг ярилцаад сууж байх зуур нэгэн ядуу эр орж ирэн, аядуухан дуугаар “Танайд хүлээлгийн кофе бий юу?” гэж асуулаа.

 

Энэ төрлийн буяны ажил анх Италийн Наполид анх үүссэн ажээ. Ингэж хүмүүс худалдан авах чадваргүй нэгнийхээ кофе болон хоолных нь мөнгийг урьдчилан төлдөг байна. 1950-иад оны эдийн засгийн хямралаар тоо нь буурсан ч 2008 онд Итали улсад уг уламжлалыг ахин сэргээж эхэлжээ. Түүнчлэн Болгар, Украин, Австрали, Канад, Румын, Орос, Испани, Аргентин, АНУ, Коста-Рика зэрэг улсуудад ч дэлгэрсэн байна.

2013 оноос соошил медиагаар "хүлээлгийн кофе" буяны ажлыг хүчтэй дэмжих болсноор Хойд Америкт нэр нь үл мэдэгдэх нэгэн үйлчлүүлэгч 500 хүлээлгийн кофе худалдан авч байжээ. Ийнхүү энэ явдал трэнд болж олон олон хандивлагч, буяны үйлстнүүд 30 гаруй газарт 10 мянган аяга кофе захиалж байсан түүхтэй.